Сүхээгийн Цэрэнчимэд дэлхийд 3 дахь удаагаа финалдлаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 34 секунд

Олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албани улсын Тирана хотноо энэ сарын 28-наас 31-ний өдрүүдэд үргэлжилнэ. Тэмцээн өчигдөр эмэгтэйчүүдийн жингийн барилдаанаар эхэлсэн.

Монгол Улсаа төлөөлөн эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд өрсөлдсөн "Ташкент-2014” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, “Лас- Вегас-2015” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд финалдлаа.

Манай тамирчин эхний тойрогт Мексикийн Ревера Арриагаг 10:0, үргэлжлээд Канадын Борегар Лоренсийг 8:8 -аар ялж 1/8-д Азербайжаны Алена Колесникийг 9:0 харьцаатай ялж ¼ шигшээд Энэтхэгийн Манси Мансиг 4:1 харьцаатай буулган авч дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 10 жилийн дараа дахин финалдлаа.

Тэрээр аваргын алтан медалийн төлөө Японы олимп, дэлхийн аварга Рисока Кавайтай барилдана.

Сонирхуулахад, одоогоос 10 жилийн өмнө “Лас-Вегас-2015” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд С.Батцэцэг гавьяат 62 кг-ын жинд Кавайтай финалдан ялж дэлхийн хошой аварга болсон түүхтэй.

Мөн эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд хүч үзсэн үндэсний шигшээ баг, "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Медалийн төлөөх барилдаанууд манай цагаар 10 -р сарын 31-нд 00:30 минутаас.

ЗГ: Оюутолгой төслийн явц, байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн талаар хэлэлцэнэ
ЗГ: Оюутолгой төслийн явц, байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн талаар хэлэлцэнэ
 
COP29: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна
COP29: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!