Дундговь аймагт нэг их эмчид 309 хүн, нэг сувилагчид 301 хүн ногдож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Дундговь аймаг дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх мэдээллээс дурдъя. Дундговь аймаг 71.4 мянган хүн амтай, 21. 3 мянган өрхтэй.

Тус аймагт 2023 оны байдлаар 116 эмнэлэг ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагад ажиллагчдын 231 нь их эмч, 46 нь эм зүйч, 27 нь бага эмч, 237 нь сувилагч, 24 нь эх баригч, 522 нь бусад мэргэжилтнүүд байна.

Аймгийн хэмжээнд 2023 онд нэг их эмчид 309 хүн, нэг сувилагчид 301 хүн ногдож байжээ. Өмнөх онтой харьцуулахад нэг их эмчид ногдох хүний тоо 16, нэг сувилагчид ногдох хүний тоо 24-өөр буурсан нь энэ.

ШУУД: УИХ дахь ХҮН намын Зөвлөлөөс Эрчим хүчний үнэ тарифын шинэчлэл болон Ураны төслийн асуудлаар  мэдээлж байна
ШУУД: УИХ дахь ХҮН намын Зөвлөлөөс Эрчим хүчний үнэ тарифын шинэчлэл болон Ураны төслийн асуудлаар мэдээлж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!