Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрүүдэн шүүлт, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрх” сэдвээр ирэх сард сонсгол болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүнээс УИХ-ын даргад хандан Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах тухай хүсэлтийг 2024 оны наймдугаар сарын 6-ны өдөр ирүүлсэн.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2024 оны наймдугаар сарын 15-ны өдөр хуралдаж Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой УИХ-ын хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр 2024 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.

Хяналтын сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг ажиллана. Сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Нэр дэвшигчийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17.00 цагаас өмнө [email protected] имэйл хаягаар ирүүлнэ үү.

Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсад маргааш айлчилна
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсад маргааш айлчилна
 
Улаанбаатарт маргааш 12 хэм дулаан байна
Улаанбаатарт маргааш 12 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.