Эх орноосоо урвасан гэх хамба лам З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 29-нд болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Хамба лам З.Санждорж, Д.Бямбажав нарыг "Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан" гэх хэрэгт яллагдагчаар татан, саатуулсан талаар хууль, хяналтын байгууллагаас мэдээлсэн байдаг. Тэгвэл уг хэргийг өнгөрсөн аравдугаар сарын 27-нд прокурорын байгууллагаас нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна. Тэдгээрийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар ялласан байна.

Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд аравдугаар сарын 29-нд болохоор товлогджээ.

Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйлд "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

НӨАТ-ын буцаан олголт энэ сарын 27-ноос иргэдийн дансанд орно
НӨАТ-ын буцаан олголт энэ сарын 27-ноос иргэдийн дансанд орно
 
Ч.Лодойсамбуу: Төсөв задалж, эрх ашгаа шингээх гэсэн ЛОББИ бүлэг яваад байна гэж сонссон. Монгол төрийг битгий доромжил гэж хэлье
Ч.Лодойсамбуу: Төсөв задалж, эрх ашгаа шингээх гэсэн ЛОББИ бүлэг яваад байна гэж сонссон. Монгол төрийг битгий доромжил гэж хэлье
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!