Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Долларын албан ханш 3400 төгрөгт хүрч, “найман шарга“ төвд 3430 төгрөгөөр арилжиж байна

Огноо
Унших
1 минут 46 секунд

Монголбанкны валютын ханшийн мэдээллээр ам.долларын эсрэг төгрөгийн ханш 3401 төгрөгт хүрчээ. Албан ханшийг харвал долоо хоногийн /2024.10.18-24/ хугацаанд 7 төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин “найман шарга” худалдааны төвийн өчигдрийн /2024.10.24/ханшаар ам.долларыг 3422 төгрөгөөр авч 3430 төгрөгөөр арилжиж байна. Сүүлийн өдрүүдэд тогтвортой байсан ханш хөдөлж, төгрөгийн эсрэг ам.долларын ханш чангарч буй шалтгааныг эдийн засагчдын зүгээс валютын нөөц буурсан, 2024 оны төсвийн тэлэлт, улирлын шинж чанартай өсөлт зэргийг тайлбарлаж буй.

Банк санхүүгийн академийн эдийн засагч Ч.Сосорбарам: 2024 онд төсвийг тэлж, цалин тэтгэвэр нэмэгдүүлсний үр нөлөө нь одооноос эхэлж байна уу гэж харж байна. Төгрөг суларч байгаа нь төсөв тэлж, импортын бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлж валютад дарамт үзүүлж байна. Нөгөөталаас, валютын өсөлтийг улирлын шинж чанартай байна уу гэж харж байна.

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч, эдийн засагч Б.Энх-Амгалан: Гадаад валютын нөөц 4.6 тэрбум ам.доллар болж буурсан гол шалтгаан нь Монгол Хятадын хоорон дахь своп хэлцэлтэй холбоотой Хятадын Ардын банканд эргүүлэн төлөлт хийгдсэн. Үүнээс шалтгаалан валютын албан нөөц бага зэрэг буурсан. Энэ нь эргээд экспорт, импортын харьцаагаар нь авч үзэхэд зөрүү үүсэж байгаа учраас ам.долларын үнэ ханш өссөн байх магадлалтай гэж байлаа.

Т.Мөнхсайхан: Ирэх оны төсөвт ЭМДС-ийн  305 орчим тэрбум төгрөгийн өр, авлагыг барагдуулах тооцоолол суусан
Т.Мөнхсайхан: Ирэх оны төсөвт ЭМДС-ийн 305 орчим тэрбум төгрөгийн өр, авлагыг барагдуулах тооцоолол суусан
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.