Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Монголчууд СОЛОНГОС ЯВАХ эсвэл САМАРТ ЯВАХ сонголттой ард түмэн болох гээд байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор 2025 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ажиллах хүчний хомстолтой холбоотойгоор асуусан УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн асуултад "Бид ажиллах хүчний хомстолд орчихсон. 35-40 мянган ажлын байр зарлахад хүн ирдэггүй. Монголчууд СОЛОНГОС ЯВАХ эсвэл САМАРТ ЯВАХ сонголттой ард түмэн болох гээд байна.

Цалин хөлсөөс гадна 1990-2019 оны хоорондох "БАГА ТӨРӨЛТ"-ийн үеэс болж хомстол үүссэн. АЛТАН ГАХАЙ жил хүртэл төрөлт бага байсан. Энэ хугацаанд бид 200-280 мянган ажиллах хүчээ алдсан. Гадаад байгаатайгаа нийлээд бараг 500 мянган ажиллах хүчээ алдчихсан байна. Тэгэхээр энэ бол хамгийн язгуур үндэс нь юм билээ. Цаашид бид уян хатан бодлого баримталж, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөхгүй байх ёстой" гэж хариуллаа.

Байрны зогсоолоос машин хулгайлсан хоёр хэрэг бүртгэгджээ
Байрны зогсоолоос машин хулгайлсан хоёр хэрэг бүртгэгджээ
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.