Энгелисийн гудамж, Механик тээврийн сургуулийн уулзварын хойноос цагт дунджаар 1177 тээврийн хэрэгсэл нэвтрэн өнгөрдөг ба түүний 36 хувь нь буюу 420 тээврийн хэрэгсэл зүүн болон буцаж эргэдэг нь бусад талаас нэвтрэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж тэдгээрийн түгжрэлийн уртыг нэмэгдүүлдэг.
Иймд авто замын түгжрэл ачааллыг бууруулах зорилгоор тус уулзварын хойноос зүүн болон буцаж эргэх эргэлтийн маршрутыг өөрчилж Цагаан хаалганы уулзварын өмнө буцаж эргүүлэх хөдөлгөөн зохион байгуулалтын ажлыг хийнэ.
Тус зохион байгуулалтыг хийснээр:
Механик тээврийн сургуулийн уулзварын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаж нэвтрүүлэх чадвар нэмэгдэнэ.
Цагдаагийн алба хаагч замын хөдөлгөөнд оролцогчийн хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор уулзвар замын хөдөлгөөнийг зохицуулах үйл ажиллагаа багасна.
Явган зорчигчийн гарцаар гарах хүлээлтийн хугацаа багасаж тэнцвэртэй зорчилт бий болно.
Уулзварын баруун зүүн талаас нэвтрэх тээврийн хэрэгслийн хүлээлт болон түгжрэлийн урт багасна гэж тооцоолжээ.