Дэлхийн эдийн засгийн форум 2021 оны тавдугаар сард Швейцарын Люцерн хотноо зохион байгуулагдана. Форумыг зохион байгуулагчдын мэдээлснээр, ирэх оны уулзалт Давос хотод бус Бургеншток уулын ойролцоо оршдог Люцернд тавдугаар сарын 18-21-нд болох юм.
Давосын форум гэгддэг жил тутмын уулзалтаар дэлхийн улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар, бизнесийн манлайлагчид болон бусад төлөөлөгч янз бүрийн сэдвээр хэлэлцэж, санал бодлоо солилцдог байна. 2021 оны уулзалтыг биечилсэн болон цахим хэлбэрийг хослуулан зохион байгуулах бөгөөд “COVID-19” цар тахлын дараах үеийн талаар хэлэлцэхээс гадна илүү нэгдмэл, тогтвортой нийгмийг дахин цогцлооход түлхүү анхаарах гэнэ.
“Ирэх оны чуулга уулзалтыг тавдугаар сард зохион байгуулах хэдий ч нэгдүгээр сарын 25-наас эхлэх долоо хоногт “Давосын яриа хэлэлцээ” цахим дээд хэмжээний уулзалт болно.