Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жорж Флойдыг хөнөөсөн цагдаа батлан даалтад суллагджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 17 секунд

АНУ-д өнгөрсөн тавдугаар сарын 25-нд Жорж Флойдыг баривчлах үедээ амь насыг нь хохироосон цагдаагийн офицер Дерек Чоувин хүн амины хэрэгт яллагдсан юм. Тэрбээр АНУ-ын Миннесота муж улсын Хеннепин хотын шоронд хоригдож байсан ч нэг сая ам.долларын барьцаа төлснөөр батлан даалтад суллагджээ. Улмаар ард иргэдийн дунд дахин бослого тэмцэл, эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэн Үндэсний гвардыг бэлэн байдалд байхыг Миннесота муж улсын захирагч үүрэг болгосон байна. Тус муж улсад 100 орчим цэрэг, Үндэсний гвардын 75 алба хаагчийг бэлэн байдалд шилжүүлжээ.

Дерек Чоувин нь сэжигтэн Жорж Флойдыг баривчлах үедээ хүзүүн дээр нь есөн минут өвдөглөн сууж, амьсгал авах боломж олгохгүй байсаар амь насыг нь хөнөөсөн аж. Тухайн үеийн бичлэг цахим ертөнцөд тарснаар АНУ төдийгүй дэлхийн олон оронд арьс өнгөөр ялгаварлах үзэл, цагдаагийн хүчирхийллийн эсрэг эсэргүүцлийн жагсаал өрнөж, эмх замбараагүй байдал үүсгэсэн байна.

Япон улсаас 230 сая ам.долларын 0.1 хувийн хүүтэй зээл авна
Япон улсаас 230 сая ам.долларын 0.1 хувийн хүүтэй зээл авна
 
Завхан аймгийн Алдархаан сумаас Цагаанхайрхан сум, Алтай чиглэлийн 40 км авто зам баригдаж эхэллээ
Завхан аймгийн Алдархаан сумаас Цагаанхайрхан сум, Алтай чиглэлийн 40 км авто зам баригдаж эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.