Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Лодойсамбуу: Орон нутгийн сонгуулийн өмнө би нийслэлийн намын дарга болох санал гаргасан ч хүлээж аваагүй. Сүүлд нь миний нэр яригдаж байх шиг байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 26 секунд

Орон нутгийн ээлжит сонгуульд Ардчилсан нам есөн аймагт ялалт байгуулсан ч НИТХ-д таван суудал авсан нь хангалтгүй үзүүлэлт болсон билээ. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хаалттай хуралдаанаараа нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогтод улс төрийн хариуцлага тооцох тухай асуудлыг ярьжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар дараагийн даргад нэр дэвшүүлэх хүмүүс ч яригдсан бөгөөд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг нийслэлийн намын даргад дэвшүүлэх санал бүлгийн зарим гишүүдээс гарсан гэх. Ардчилсан намын дүрэмд зааснаар 2 сарын дотор Үндэсний бодлогын хороог хуралдуулж, дараагийн даргын асуудал яригдах ёстой аж.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас тодруулахад "УИХ-ын сонгуулийн дараа би өөрөө Нийслэлийн намын дарга болъё. Нийслэлийн намыг удирдаж орох сонирхол байна гэдгээ мэдэгдэж байсан ч хүлээж аваагүй. Орон нутгийн сонгуульд Т.Батцогтыг нийслэлийн намын хорооны даргаар хэвээр зүтгүүлсэн. Одоо сонгуулиас гарсан үр дүнгийн дараа миний нэр яригдаж байх шиг байна. Гэхдээ надад санал ирээгүй байна" гэв.

Н.Ганибал:  Сонгуульд амжилт гаргаагүй намын даргыг хоёр  сарын дотор чөлөөлөх заалттай
Н.Ганибал: Сонгуульд амжилт гаргаагүй намын даргыг хоёр сарын дотор чөлөөлөх заалттай
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.