Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

УИХ дахь МАН-ын бүлэг ажлын 5 хоногийн завсарлага авсан тул өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулган хуралдаагүй. Тэгвэл завсарлага дууссан тул энэ долоо хоногт хуралдахаар товложээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал,

-“Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-“Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-“Дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2024.09.27-ны өдөр ирүүлсэн/

-“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.09.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

-Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг, үргэлжилнэ/-ийг хэлэлцэх аж.

УИХ дахь МАН-ын бүлгийн 5 хоногийн завсарлага дууссан тул бүлгийн хуралдааныг 10:00 цагт товлов
УИХ дахь МАН-ын бүлгийн 5 хоногийн завсарлага дууссан тул бүлгийн хуралдааныг 10:00 цагт товлов
 
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.