СОНГУУЛЬ: Одоогоор Налайх дүүргийн дүн нэгтгэгдэж амжаагүй ч нийслэлд МАН ялалт байгууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 45 секунд

Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ.

Багануур дүүрэг нийтдээ хоёр мандаттай. МАН-аас нэр дэвшигч С.Даваасүрэн, Т.Отгонболд нар хамгийн өндөр санал авчээ.

Багахангай дүүрэгт АН-аас нэр дэвшигч Б.Золтуяа хамгийн өндөр санал авсан байна

Баянгол дүүрэг нийтдээ 6 мандаттай. Хамгийн олон саналыг МАН-аас нэр дэвшигч Ө.Сумъяабаатар, Ж.Батбаясгалан, Б.Сэмжидмаа, Д.Ихбаяр, Ч.Мэндбаяр, Э.Энхтөр нар авчээ.

Баянзүрх дүүрэг гурван тойрогтой. Хоёрдугаар тойрогт хамгийн өндөр санал авсан нь МАН-аас нэр дэвшигч Г.Ууганбаяр, Ч.Батзориг, АН-аас нэр дэвшигч Т.Батцогт.

Баянзүрх дүүргийн гуравдугаар тойргоос МАН-аас нэр дэвшигч А.Баяр, Б.Мөнхбаатар, Э.Одонтуяа.

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Жаргалсайхан, Ү.Оюунзул, Т.Даваадалай, Д.Жавхлан.

Налайх дүүрэг хоёр мандаттай. Одоогоор санал орж ирээгүй байна.

Сонгинохайрхан дүүрэг нийт 10 мандат, хоёр тойрогтой. Тавдугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Төрхүү, Г.Батзориг, Ц.Баттөр, Э.Хулан, Б.Сэргэлэнбаатар. Зургадугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Х.Нямбаатар, Д.Ундармаа, Ж.Сандагсүрэн, Б.Хуягбаатар, Г.Батбаяр.

Сүхбаатар дүүрэг дөрвөн мандаттай. Долдугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Д.Бадарсан, МАН-аас нэр дэвшигч Б.Ану-Үжин, Б.Дөлгөөн, АН-аас нэр дэвшигч Б.Эрдэнэсүх.

Хан-Уул дүүрэг зургаан мандаттай. МАН-аас нэр дэвшигч А.Амартүвшин, Ж.Энхжаргалан, Т.Хосбаяр, Г.Батсайхан, АН-аас нэр дэвшигч Г.Зундуйдорж, МАН-аас нэр дэвшигч Б.Мягмар.

Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Н.Мандуул, Б.Мөнхбат, Л.Ариунтуяа, З.Төмөртөмөө нар хамгийн өндөр санал авсан байна.

Я.Содбаатар: Урьдчилсан дүнгээр МАН 21 аймгаас 14-т нь ялалт байгуулаад байна
Я.Содбаатар: Урьдчилсан дүнгээр МАН 21 аймгаас 14-т нь ялалт байгуулаад байна
 
ХӨСҮТ:  Шаардлагагүй бол олон нийтийн газраар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байгаарай
ХӨСҮТ: Шаардлагагүй бол олон нийтийн газраар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байгаарай
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!