Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэдийн саналыг тоолж, битүүмжлэх ажил үргэлжилж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 44 секунд

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт 07:00-20:00 цагийн хооронд улс орон даяар явагдаж өндөрлөлөө. Улаанбаатар хот ирцээрээ 42.3 хувьтайгаар “сүүл мушгилаа”. Орон даяар санал хураалт эцэслэснээр үргэлжлүүлэн санал тоолох, битүүмжлэх үйл ажиллагаа үргэлжилж байна. Өчигдрийн хувьд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах байранд биечлэн очих боломжгүй иргэдийн саналыг хайрцгаар авсан бөгөөд эхэлж тоолж дүнг нь нэгтгэх ёстой. Дараа нь машинд санал уншуулсан иргэдийн дүнг нэгтгэж, тооллогын комисс тулгаж тоолох учиртай юм.

70-аас дээш насныхан хамгийн өндөр оролцоотой саналаа өглөө
70-аас дээш насныхан хамгийн өндөр оролцоотой саналаа өглөө
 
С.Молор-Эрдэнийг оргон зайлах, эд мөрийн баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах үндэслэл бүхий барим мэдээлэл байгаа тул үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор болжээ