Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЕПГ: “OOGII” брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгийн “Уяач Л.Цандэлэг нь айлган сүрдүүлж, дарамталсан” гэх гомдлыг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хаасан бол Л.Цандэлэгийн гомдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 4 секунд

Уяач Л.Цандэлэгийн гомдлоор “OOGII” брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгийг шалгасан гэх асуудлын талаар тодруулахад Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт дээрх иргэдтэй холбоотой 2 асуудал шалгагдсан байна. Үүнд:

1. Иргэн Л.Цандэлэг /уяач/-ээс гаргасан “О.Оюунчимэгт 102 сая төгрөг өгч залилуулсан” гэх гомдолд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

2. Иргэн О.Оюунцэцэгээс гаргасан “Уяач Л.Цандэлэг нь айлган сүрдүүлж, дарамталсан” гэх гомдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг хаах саналтай Хан-Уул дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн. Прокуророос хэргийг хянаад “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хааж шийдвэрлэсэн гэх мэдээллийг өглөө.

Г.Дамдинням: УИХ-ын гишүүд маань парламентынхаа нэр, нүүрийг бодож баймаар юм
Г.Дамдинням: УИХ-ын гишүүд маань парламентынхаа нэр, нүүрийг бодож баймаар юм
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.