Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням: УИХ-ын гишүүд маань парламентынхаа нэр, нүүрийг бодож баймаар юм

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Дундговь аймаг дахь Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат орон нутгийн сонгуультай холбогдуулан иргэд, сонгогчидтой уулзалт хийх үеэрээ Дундговь аймгийн МАН-ын дарга С.Мөнхчулууныг "Чи УИХ-ын гишүүдтэй мэтгэлцдэг субъект биш. Адилхан аймгийн намын дарга гэдгээрээ мэтгэлцэх гэвэл надтай л мэтгэлц" гэсэн бичлэг цахим орчинд олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням твиттертээ "УИХ-ын гишүүд маань парламентынхаа нэр нүүрийг бодож баймаар байгаа юм. УИХ-ын гишүүн бид "олон түмний дарга" биш шүү. Гишүүн бол олон түмний дуу хоолой, төлөөлөл, эрх ашгийг хамгаална гэж сонгогддог ажил. Олон гэдэг "олон өнгө, төрх, байр суурийн нэгдэл". Бүгдийг нь төлөөлж, сонсож, ойлгуулж, манлайлж төрийн бодлогоо авч явах бол бидний үндсэн ажил юм л даа" гэжээ.

АНУ-ын Юта мужийн их сургууль умайн хүзүү, хөхний хорт хавдрын чиглэлээр Монголын эмч нарыг сургаж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ
АНУ-ын Юта мужийн их сургууль умайн хүзүү, хөхний хорт хавдрын чиглэлээр Монголын эмч нарыг сургаж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ
 
ХӨСҮТ:  Шаардлагагүй бол олон нийтийн газар бага насны хүүхдийг бүү дагуулж яв
ХӨСҮТ: Шаардлагагүй бол олон нийтийн газар бага насны хүүхдийг бүү дагуулж яв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.