Өвлийн ЭШ болон Монгол хэл бичгийн шалгалтын цахим бүртгэл энэ сарын 10-нд эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

2024 оны өвлийн элсэлтийн шалгалт болон Монгол хэл бичгийн шалгалтын цахим бүртгэл ирэх энэ сарын 10-нд буюу ирэх пүрэв гарагт эхэлнэ. Бүртгэл ирэх сарын 10-ныг хүртэл eyesh.eec.mn цахим хуудсаар явагдахыг Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээллээ.

Энэ удаагийн шалгалтад дүн оноогоо ахиулахыг хүссэн, өнгөрсөн зургадугаар сард зохион байгуулагдсан шалгалтад орж чадаагүй, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авсан хэн боловч хамрагдах боломжтой аж.

Сануулахад, Боловсролын үнэлгээний төв хоёр жилийн өмнөөс элсэлтийн шалгалтыг жилд хоёр удаа, монгол хэл бичгиaн шалгалтыг дөрвөн удаа зохион байгуулдаг болсон. Элсэлтийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулснаар шалгуулагчид дүн оноогоо ахиулах, өмнө нь хамрагдаж чадаагүй сурагчдад боломж олгох юм.

Энэ сарын 08-09-нд газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орохыг анхааруулж байна
Энэ сарын 08-09-нд газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орохыг анхааруулж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 6 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 6 хэм дулаан байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!