Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Урсгал сөрсөн 2 жолоочийн “жолоодох эрх“-ийг 3 сараар хасаж, 50-100 мянган төгрөгөөр торгосон бол “Соната“ маркийн автомашины жолоочийн зөрчлийг шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

Цахим орчинд нэгэн иргэн "Бүгдээрээ урсгал сөрөөд байх юм, галзуурсан юм уу" гэх тайлбартайгаар бичлэг нийтэлсэн байдаг. Тэгвэл Тээврийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагаа явуулж, зохих хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ. Тодруулбал,

Жолооч “Э”-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “T.Land cruser Prado” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, урсгал сөрж замын хөдөлгөөнд оролцсон үйлдэлд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.1 дэх хэсэгт заасны дагуу дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,

“Toyota Prius” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож урсгал сөрсөн үйлдэлд жолооч “Б”-д мөн хуулийн 14.7.30 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож тус тус хариуцлага тооцов.

“Sonata” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Иймд жолооч та замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, бусдад аюултай нөхцөл үүсгэж замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.

Эмэгтэйг олсон тул ар гэрийнхнийх нь хүсэлтээр мэдээллийг устгав..
Эмэгтэйг олсон тул ар гэрийнхнийх нь хүсэлтээр мэдээллийг устгав..
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд