Говь-Алтай аймагт өчигдөр 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, Дэлгэр сумын Баян-Өндөр багийн "Зуухны шал гэх газарт өчигдөр 16:12:06 цагт энэ тухай мэдээлэл бүртгэгдсэн байна. Улмаар 16:17 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудан болон газар хөдлөлтийн мэдээлэл дамжуулдаг дуут системээр ирүүлжээ. Газар хөдлөлт болсон энэхүү газар нь аймгийн төвөөс 162 километр газарт, сумын төвөөс зүүн урд зүгт 72 километрын зайд аж.
Сумын Засаг даргын орлогчоос тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй гэх тайлбар өгсэн. Мөн Баян-Өндөр багийн Засаг даргаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй гэв.