Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лу.Гантөмөр: Ирэх онд мөнгөний бодлогын хүү 10 хувьд тогтвортой байхаар байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 12 секунд

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн буюу 2024.10.04-ний өдрийн нэгдсэн хуралдаан яг одоо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Хуулийн төслийг Монгол Улсын тэргүүн Шадар сайд Лу,Гантөмөр, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл нар танилцуулсан бол гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Өмнөх ЭЗХ-ийн сайд мөнгөний нэлээд хатуу бодлого барьдаг байсан. Одоогийн сайд ямар бодлого баримталж байна вэ. Би бодохдоо мөнгөний бодлого хэт хатуу байгаагаас ААН-ийн орлого хумигдаж, иргэдийн амьжиргаа буурсан гэж харж байгаа. Монголбанкны бодлогын хүү 12 хувьтай байхад зээлийн хүү хамгийн багадаа 15 хувь түүнээс дээш байгаа. Монголбанкны бодлогын хүү буурах ёстой гэж үзэж байна.

Монгол Улсын Шадар сайд Лу.Гантөмөр: Зарчмын хувьд санал нэг байна. Монголбанк мөнгөний бодлогоо бууруулахдаа валютын нөөц болон төсвийн зарлагатай уялдуулж авч үздэг. Мөнгөний бодлогыг ковидын үед төсвийн гадуурх ковидын дэмжлэг гэдэг асар өндөр тоотой мөнгөний нийлүүлэлт явснаас бодлогын хүүгээ 12 хувьд хүргэж чангалсан. Үүнээс хойш 10 хувьд хүргэсэн. Одоо дахин бууруулах нөөц муу байгаагаа хэлж байгаа. Учир нь өнгөрсөн төсвийн тодотголоор зарлагаа өсгөсөн. Ипотекийн зээл, малчны тэтгэвэр, тэтгэмжийн зардал, "Шинэ хоршоо" гэдэг мөнгөний урсгалыг 3 их наяд руу хүргэчихсэн. Үүний нөлөөгөөр импорт өнгөрсөн оныхоос 2.5 тэрбум ам.долллароор давсан байна. Ер нь ирэх онд бодлогын хүү 10 хувьд байх болов уу гэж харж байгаа.

Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүдийн санал хураалтын системд АУДИТ хийнэ
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүдийн санал хураалтын системд АУДИТ хийнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.