УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гишүүдийн санал хураалтын системд АУДИТ хийх талаар мэдэгдлээ. Энэ асуудлаарх ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж ахалж буй аж.
Шинэ парламент байгуулагдсантай холбоотойгоор санал хураалтын системийг шинэчилсэн ч анхдугаар чуулганаас эхлэн гишүүд "Төхөөрөмж гацсан тул саналыг хүчингүйд тооцож, дахин санал сураалт явуулж өгнө үү" гэх горимын саналыг байнга шахуу гаргах болсон. Тэгвэл өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "УИХ-ын гишүүдийн санал хураалтын системд АУДИТ хийнэ. Өндөр үнэ өртөгтэй хийгдсэн систем юм билээ" гэв.