Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ дэлхийн 24 улс руу нислэгээ нээжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 10 секунд

Оросын агаарын тээврийн “Росавиация” агентлагийн шийдвэрээр Оросын агаарын тээвэрлэгч компаниуд нийтдээ 24 улс руу нислэг хийх боломжтой болжээ.

Ийнхүү Оросын агаарын тээврийн компаниуд Беларус, Их Британи, Египет, Казахстан, Киргиз, Мальдив, Арабын нэгдсэн Эмират, Турк, Танзан, Азербайжан, Армян, Герман, Грек, Израиль, Испани, Итали, Кипр, Хятад, Мальта, Нидерланд, Саудын Араб, Туркмен, Чех, Узбекистан руу нисэх боломжтой болж байна. Харин Австри, Болгар, Унгар, Испани, Франц, Куба руу чартер нислэг үйлдэх юм.

Гэвч энэ нь 24 улстай агаарын харилцаагаа бүрэн сэргээсэн гэсэн үг биш болохыг “Росавиация” анхааруулж байна. “Эдгээр улс руу олон улсын нислэг хийх зөвшөөрөл олгож байна. Хэвийн харилцаагаа сэргээх нь цар тахлын нөхцөл байдлаас хамаарна” хэмээн “Росавиация” мэдэгдлээ. Коронавирусийн цар тахлын улмаас ОХУ энэ оны гуравдугаар сарын 27-ноос агаарын хилээ хааж байжээ.

Хүчирхэг сонгогч: Иргэн Д.Батбаяр хорооны асуудлаа ингэж шийдүүлжээ (мультимедиа)
Хүчирхэг сонгогч: Иргэн Д.Батбаяр хорооны асуудлаа ингэж шийдүүлжээ (мультимедиа)
 
Энэ сарын 16-нд “Хурд“ хамтлагийн “Бүсгүй” дуунаас сэдэвлэсэн бүрэн хэмжээний УСК нээлтээ хийнэ
Энэ сарын 16-нд “Хурд“ хамтлагийн “Бүсгүй” дуунаас сэдэвлэсэн бүрэн хэмжээний УСК нээлтээ хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.