Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Тэмүүжин: Байгууллагын даргын заавар, журмаар эсвэл Ерөнхий прокурорын гаргасан журмаар иргэний үндсэн эрх рүү халддаг байдлыг зогсоох ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

УИХ-ын намрын ээлжит чуулганы 2024.10.04-ний өдрийн чуулганы хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал чуулганы хуралдаанд танилцуулж, гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Тэмүүжин: Үндсэн хуулийн цэцээс Цагдаагийн албаны тухай хуулийн нэг заалтад иргэний эрх чөлөөг хязгаарлаж байна гэх агуулгаар дүгнэлт гаргасан. Гэхдээ цагдаагийн албаны хуульд байгаа учраас л цэц үүнийг авч хэлэлцсэн болохоос биш хуульгүйгээр ийм үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд цаана нь байна. Тухайлбал, ШШГГ, АТГ, Хил хамгаалах газар гэх мэт. Тиймээс УИХ болон ХЗБХ мэргэжлийн байдлаар асуудалд хандаж байгууллагын даргын заавар, журмаар эсвэл Ерөнхий прокурорын гаргасан журмаар иргэний үндсэн эрх рүү халддаг халдлагыг зогсоох цаг болжээ. Монгол Улсын Үндсэн хуульд иргэний эрх эрх чөлөөг гагцхүү хуульд заасан үндэслэл журмаар хязгаарлана гэж байгаа. Гэтэл манайд байгууллагын даргын гаргасан заавар журмаар хязгаарладаг үйл явдал гучин жил явж ирлээ.

ШУУД: Цагдаагийн албаны тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна
ШУУД: Цагдаагийн албаны тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна
 
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.