Л.Энх-Амгалан: Ирэх онд ахмад настны тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулж зургаан хувиар нэмэгдүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 23 секунд

Ахмад настны өдөр тохиож байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Гэр бүл, хөдөлөм, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нар ирэх оны төсөвтэй уялдаж ахмад настнууд руу чиглэж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээллээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: Өнөөдөр нийт ахмадуудын 60-70 хувь нь доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа. Давхардсан тоогоор 160 гаран мянган ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгасан байна. Цаашид тэтгэврийг инфляцтай уялдуулж жил бүр нэмэх Засгийн газрын журам гарсан. Тодруулбал ирэх онд тэтгэврийн доод хэмжээг зургаан хувиар нэмэгдүүлэхээр болж байгаа юм.Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан ахмадуудыг зөвлөх багшаар салбарт нь ажиллуулах, асаргаа болон нөхөн сэргээх үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлээр ирэх онд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг төлөвлөгөө гараад байна. УИХ-аар батлагдсан төсвийн тодотголоор ААН-үүд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд татварын хөнгөлөлт үзүүлэх зохицуулалтыг тусгасан. Тиймээс ирэх оноос нөхөн сэргээх амралт, сувиллын үйлчилгээг нэмэгдүүлнэ" гэв.

Өнөөдөр 22:00 цагаас хоёр чиглэлд зам хаана
Өнөөдөр 22:00 цагаас хоёр чиглэлд зам хаана
 
МҮИС-д зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоох шаардах хуудас хүргүүлжээ
МҮИС-д зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоох шаардах хуудас хүргүүлжээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!