УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хуулийн хүрээнд сурталчилгааны хугацаанд хандивын данс нээж, иргэд, ААН-үүдээс хандив цуглуулж, сурталчилгаандаа зарцуулдаг.
Тэгвэл шинээр бүрдсэн парламентад тойргоос сонгогдсон гишүүд хэчнээн иргэн, ААН-ээс хандив цуглуулж, сонгуульд оролцсоныг цувралаар хүргэж эхэлсэн. Энэ удаа дараах 10 гишүүний хандивын мэдээллийг танилцуулж байна.
-Ц.Сандаг-Очирт “Блүүм технологи” ХХК-аас 30 сая төгрөг ХАНДИВЛАСАН бол өөрийн хөрөнгөөс 30 саяыг нэмж ашиглажээ-
Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшиж дахин сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирт 36 иргэнээс 108.1 сая, “Блүүм технологи” ХХК-аас 30 сая буюу нийт 138.1 сая төгрөгийн хандив цугларчээ. Харин өөрийн хөрөнгөөс 30 саяыг нэмж байршуулсан байна.
Зарцуулалт:
-Тараах материал – 41.7 сая
-Зурагт самбар, дэлгэц байрлуулах – 690 мянга
-Уулзалт, хурал цуглаан хийх – 17.6 сая
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 88.3 сая
-Бусад зардал – 21.8 сая төгрөг зарцуулжээ.
ҮЛДЭГДЭЛ: 19.6 сая төгрөг харилцах дансанд гэж мэдээлэлдээ дурдсан байна.
-Шинэ гишүүн Л.Соронзонболд өөрийн хөрөнгөөс 400 саяыг дансандаа байршуулж, сонгуульдаа ашиглажээ-
Хоёрдугаарт, 6-р тойрогт МАН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон Л.Соронзонболдод 62 иргэнээс 229.7 сая, хоёр хуулийн этгээдээс 33 сая буюу нийт 262.7 сая төгрөгийн хандив цугларсан байна. Харин өөрийн хөрөнгөөс 400 саяыг нэмж байршуулсан аж.
Хуулийн этгээд:
-“Ашид голомт” ББСБ – 30 сая
-“Дуннаран энд партнерс” ХХК – 3 сая
Зарцуулалт:
-Тараах материал – 43.7 сая
-Уулзалт, хурал цуглаан хийх – 7.3 сая
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 575.7 сая
-Цахим орчин ашиглах – 15 сая
-Бусад зардалд – 6300 төгрөг зарцуулжээ.
ҮЛДЭГДЭЛ: 20.8 сая төгрөг Төрийн банкны дансанд гэж дурдсан байна.
-Р.Сэддоржид 7 хуулийн этгээд 170 саяыг ХАНДИВЛАСАН бол өөрийн хөрөнгөөс 90 саяыг ашиглажээ-
Гуравдугаарт, АН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүн Р.Сэддоржид 39 иргэнээс 132.4 сая, 7 хуулийн этгээдээс 170 сая буюу нийт 302.4 сая төгрөгийн хандив цугларсан байна. Харин өөрийн хөрөнгөөс 90 саяыг нэмж байршуулсан аж.
Хуулийн этгээд:
-“Хархорин-Эх булаг” ХХК – 30 сая
-“Сант Шарга” ХХК – 30 сая
-“Хоёр оргил консалтинг” ХХК – 20 сая
-“Их газрын эрдэнэс групп” ХХК – 30 сая
-“Бабуул трейд” ХХК – 30 сая
-“Хоёр оргил консалтинг” ХХК – 10 сая
-“Нягт-Овоо” ХХК – 20 сая төгрөг
Зарцуулалт:
-Тараах материал – 63.3 сая
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 272.3 сая
-Радио телевиз ашиглах – 13.5 сая
-Цахим орчин ашиглах – 31.8 сая
-Бусад зардал – 121 мянган төгрөг
-Сайд Ц.Туваанд 619 сая төгрөгийн хандив цугларсан ч ямар нэг хуулийн этгээдээс хандив ирээгүй-
Дөрөвдүгээрт, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд 76 иргэнээс 619.2 сая төгрөгийн хандив цугларсан бол ямар нэг хуулийн этгээдээс хандив ирээгүй гэж мэдээлэлдээ дурджээ.
Зарцуулалт:
-Тараах материал – 46.9 сая
-Уулзалт, хурал цуглаан хийх – 22.2 сая
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 464.4 сая
-Өдөр тутмын сонин сэтгүүлд материал нийтлүүлэх – 16.2 сая
-Бусад зардал – 55 сая төгрөг зарцуулсан аж.
ҮЛДЭГДЭЛ: 14.4 сая төгрөг Хаан банкны дансанд гэж дурджээ.
-Б.Түвшинд 320 саяын хандив цугларсан ч өөрөө нэмж 650 саяыг дансандаа байршуулжээ-
Тавдугаарт, УИХ-ын гишүүн Б.Түвшинд 54 иргэнээс 110.6 сая, 7 хуулийн этгээдээс 210 сая буюу нийт 320.6 сая төгрөгийн хандив цугларчээ. Үүнээс иргэдээс ирүүлсэн хандивын 20 сая нь мөнгөн бус аж. Харин өөрийн хөрөнгөөсөө 650 саяыг нэмж байршуулсан байна.
Хуулийн этгээд:
-“Миг даатгал” ХХК – 30 сая
-“Хаан даатгал” ХХК – 30 сая
-“Чойжин Алтекс” ХХК – 30 сая
-“Си Ти Пи” ХХК – 30 сая
-“Хас хаан” ББСБ – 30 сая
-“Асгат хөгжил” ХХК – 30 сая
Зарцуулалт:
-Тараах материал – 301.9 сая
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 500.6 сая
-Радио телевиз ашиглах – 55 сая
-Цахим орчин ашиглах – 31 сая
-Бусад зардал – 24.7 сая төгрөг зарцуулсан гэжээ.
ҮЛДЭГДЭЛ: 156.3 сая төгрөг Хаан банкны дансанд гэж дансны мэдээлэлдээ дурдсан байна.
-Боомтын сайд Б.Тулгад "Энержи Ресурс" зэрэг 15 хуулийн этгээдээс 430 саяыг ХАНДИВЛАЖЭЭ-
Зургаадугаарт, УИХ-ын гишүүн, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгад 56 иргэн 383.3 сая, 15 хуулийн этгээдээс 430 сая буюу нийт 813.3 сая төгрөгийн хандив цугларчээ.
Хуулийн этгээд:
- “Төгс профэшнл саплай” ХХК – 30 сая
-“Энержи Ресурс” ХХК – 30 сая
-“Юнайтед пауэр” ХХК – 30 сая
-“Ухаа худаг ус хангамж” ХХК – 10 сая
-“Тавантолгой цахилгаан станц ус хангамж” ХХК – 30 сая
-“Грийт повер” ХХК – 30 сая
-“Опенвэйвкс” ХХК – 30 сая
-“Экосервис” ХХК – 30 сая
-“Глобал ивент” ХХК – 30 сая
-“Эв цэгц трейд” ХХК – 30 сая
-“ААА БББ мандах” ХХК – 30 сая
-“Нарны буман гэрэл” ХХК – 30 сая
-“Сэрвэн өгөөмөр” ХХК – 30 сая
-“Эко малчин” ХХК – 30 сая
-“Малчин моторс” ХХК – 30 сая
Зарцуулалт:
-Тараах материал – 119.9 сая
-Намын далбааг гудамж талбайд байршуулах – 19.2 сая
-Уулзалт, хурал цуглаан хийх – 24.8 сая
- Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 355.9 сая
-Радио телевиз ашиглах – 7.9 сая
-Цахим орчин ашиглах – 5.3 сая төгрөг тус тус зарцуулсан байна.
-Г.Тэмүүлэнд 774.3 саяыг ХАНДИВЛАЖЭЭ-
Долоодугаарт, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнд 74 иргэнээс 684.3 сая, 3 хуулийн этгээд 90 сая буюу нийт 774.3 сая төгрөгийн хандив шилжүүлжээ.
Хуулийн этгээд:
-“Түмэн занги” ХХК – 30 сая
-“Хан бүргэдэй” ХХК – 30 сая
-“ТТЕМ” ХХК – 30 сая
Зарцуулалт:
-Тараах материал – 51 сая
-Уулзалт, хурал цуглаан хийх – 130.5 сая
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 135.6 сая төгрөг байна.
ҮЛДЭГДЭЛ: 457.1 сая төгрөг гэж дансны мэдээлэлдээ дурджээ.
-Ч.Ундрамд 823.1 саяыг ХАНДИВЛАСАН-
Наймдугаарт, УИХ-ын гишүүн Ч.Ундрамд 49 иргэнээс 463.1 сая, 12 хуулийн этгээдээс 360 сая буюу нийт 823.1 сая төгрөгийн хандив цугларчээ.
Хуулийн этгээд:
-“Софтсолюшн” ХХК – 30 сая
-“DD drilling” ХХК – 30 сая
-“Смарт пэймент” ХХК – 30 сая
-“Баялаг энержи ресурс” ХХК – 30 сая
-“Ай Си Эс моторс” ХХК – 30 сая
-“Могул ложистик” ХХК – 30 сая
-“Гранд био септик” ХХК – 30 сая
-“Чингисийн алтан зоос” ХХК – 30 сая
-“Монзол” ХХК – 30 сая
-“Өсөх зоос” ХХК – 30 сая
-“Дэвжих хүрд” ХХК – 30 сая
-“Тэнзиночир” ХХК – 30 сая
Зарцуулалт:
-Тараах материал – 111.6 сая
-Уулзалт, хурал цуглаан хийх – 25.6 сая
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 427.6 сая
-Бусад зардал – 30.6 сая
ҮЛДЭГДЭЛ: 227.5 сая төгрөг гэж дансны мэдээлэлдээ дурджээ.
-ЗГХЭГ-ын дарга Н.Учралд нийт 300 саяын хандив ирсэн бол өөрөөсөө 300 саяыг нэмж байршуулан ашиглажээ-
Есдүгээрт, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд 3 иргэнээс 30 сая, 9 хуулийн этгээдээс 270 сая буюу нийт 300 сая төгрөгийн хандив цугларчээ. Харин өөрийн хөрөнгөөсөө 300 саяыг нэмж ашигласан байна.
Хуулийн этгээд:
-“Скай Инфра групп” ХХК – 30 сая
-“Энержи Ресурс” ХХК – 30 сая
-“Тавантолгой цахилгаан станц ус хангамж” ХХК – 30 сая
-“Юнайтед пауэр” ХХК – 30 сая
-“Тавантолгой нисэх буудал” ХХК – 30 сая
-“Ухаа худаг ус хангамж” ХХК – 30 сая
-“Эрчим сүлжээ” ХХК – 30 сая
-“Топ моторс” ХХК – 30 сая
-“Агар энержи” ХХК – 30 сая
Зарцуулалт:
-Тараах материал – 122.7 сая
-Самбар, лед дэлгэц байрлуулах – 8.8 сая
-Уулзалт, хурал цуглаан хийх – 21.4 сая
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 276.8 сая
-Цахим орчин ашиглах – 27.5 сая
ҮЛДЭГДЭЛ: 142.5 сая гэж дансны мэдээлэлдээ дурджээ.
-Даваагийн Цогтбаатарт 2 хуулийн этгээдээс нийт 40 саяыг хандивлав-
Аравдугаарт, АН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарт 71 иргэнээс 266.2 сая, 2 хуулийн этгээдээс 40 сая буюу нийт 306.2 сая төгрөгийн хандив цугларчээ.
Хуулийн этгээд:
-“Криетив Висдом” ХХК – 20 сая
-“Тайр зоне” ХХК – 20 сая
Зарцуулалт:
-Тараах материал – 131.4 сая
-Уулзалт, хурал цуглаан хийх – 30 сая
ҮЛДЭГДЭЛ: 144.7 сая гэж дансны мэдээлэлдээ дурджээ.
Сэтгэгдэл (19)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!