Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдэхэд нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар мэдээлэл өгсөн. Тэгвэл УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга бөгөөд Шадар сайд Т.Доржханд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,
"Зээлжих зэрэглэл өсөх нь эдийн засагт маш сайн үзүүлэлт. Үр дүнд нь гадны хөрөнгө оруулалтын итгэл сэргэх, гаднаас босгох эх үүсвэрийн өртөг хямдрах, ялангуяа хувийн сектор гаднаас бага хүүтэй зээл, мөнгө босгох боломж бүрддэг. ҮХНӨ болон түүний үр дүнд байгуулагдсан шинэ Парламент, хамтарсан буюу тогтвортой ЗГ байгуулсан явдал нь ОУБ болон гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг эрс сэргээж байна.
Зарим хүмүүс хамтарсан ЗГ-т ХҮН нам, АН орсон нь буруу гэж үздэг ч төмөр зам, уул уурхай болон эрчим хүчний томоохон төслүүд хөдлөөд ирэхээр, олон жил гацсан эрчим хүч, боловсролын реформууд бодитоор хийгдсэний дараа өөрсдийн дүгнэлтээ хийнэ биз дээ. ХҮН нам Монгол Улсын ардчилал, эрх чөлөөний баталгаа болсон Парламентын засаглалыг бэхжүүлэх үйл хэргээсээ хэзээд ухрахгүй, үргэлж хамгаалах болно" гэлээ.
Зээлжих зэрэглэл өсөх нь эдийн засагт маш сайн үзүүлэлт‼️
Үр дүнд нь гадны хөрөнгө оруулалтын итгэл сэргэх, гаднаас босгох эх үүсвэрийн өртөг хямдрах, ялангуяа хувийн сектор гаднаас бага хүүтэй зээл, мөнгө босгох боломж бүрддэг.#ҮХНӨ болон түүний үр дүнд байгуулагдсан шинэ… https://t.co/S8dGfiV0lU
— Тогмидын ДОРЖХАНД (@dorjkhand_t) September 25, 2024
Сэтгэгдэл (12)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!