Шөнийн цагаар гудамж талбайд муудалцаж, бусдын эд хөрөнгө, биед халдаж буй бичлэг цахим орчинд цацагдсан.
Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Дээрх хэрэг нь энэ сарын 20-ны 03:00 цагийн орчимд БЗД-ийн 5-р хороо, 1000 оюутны байр орчимд болсон. Энэ хэрэгт холбогдуулан 6 хүнээс тайлбар мэдүүлэг авч БЗД-ийн цагдаагийн газарт шалгаж байна" гэх тайлбарыг өглөө.