NO NAME: Өнөөдрийн тоглолтод цаг агаараас шалтгаалахгүйгээр тоглоход бэлэн байсан. Гэвч зохион байгуулагчдын алдаанаас болж оролцож чадахгүй боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Өнөөдөр болох байсан "Big show" тоглолт тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Тодруулбал тэд тоглолтоо хойшлуулсан шалтгаанаа Big show music festival хуудаснаа нэг цагийн өмнө "Үзэгчдийн тав тух, эрүүл мэнд хамгийн чухал билээ. Та бүхнээс чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Shoppy, Ticket, Moni 100 хувь буцаан олгоно" гэж тайлбарласан.

Тэгвэл "No name" хамтлаг "Бидний зүгээс шалтгаалахгүйгээр тайз дэлгэц болон зохион байгуулалтын олон алдаанаас шалтгаалж тоглолтод оролцож чадахгүйгээ үүгээр мэдэгдэж байна. Маш олон хайрлаж сонсож дэмжсээр ирсэн, тасалбар худалдаж авсан хүмүүсийнхээ урмыг хугалж байгаадаа уучлалт хүсье.

Хөдөө орон нутгаас үзэхээр ирсэн, тоглолт үзэхээр ажлаа зохицуулсан байсан маш олон хүмүүсийн өмнөөс зохион байгуулагч нараас "Мэдэгдлээ өгнө үү" гэж хүсэж байна. "No name" хамтлаг өнөөдрийн тоглолтонд цаг агаараас шалтгаалахгүйгээр тоглоход бэлэн байсан гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.

FLASH:  Тоглолт зохион байгуулагчдын хариуцлагагүй үйлдлээс болж хойшлогдсон тул манай хамтлаг оролцохгүй
FLASH: Тоглолт зохион байгуулагчдын хариуцлагагүй үйлдлээс болж хойшлогдсон тул манай хамтлаг оролцохгүй
 
ЗӨВЛӨМЖ: Хүүхдийн гэдэс дүүрэлтийг хэрхэн арилгах вэ
ЗӨВЛӨМЖ: Хүүхдийн гэдэс дүүрэлтийг хэрхэн арилгах вэ
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!