ТОДРУУЛГА: Энэ сарын 20-нд болох тоглолт All in hit биш, өөр шоу арга хэмжээ. Мөн Outlaw хамтлагийн тоглолттой зориуд давхцуулаагүй

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
4 минут 54 секунд

Энэ сарын 20-нд тоглох “Big Show” тоглолтыг заавал “Outlaw” хамтлагийн 20 жилийн ойн тоглолттой давхцуулж зарласан гэх асуудал олны анхаарлыг татаад байгаа. Тэгвэл бид энэ асуудлын ард юу болсон талаар тоглолт зохион байгуулагчдаас тодрууллаа.

-Big show яагаад заавал Outlaw-ийн тоглолттой давхцсан талаар олон нийт сонирхож байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Бид Big Show music festival-аа аль 2 жилийн өмнөөс санаачлан ярилцаж эхлээд, яг жилийн өмнө энэ оны есдүгээр сарын 20-ны өдөр Цэнгэлдэх хүрээлэнд тоглолт зохион байгуулахаар гэрээ хийчихсэн байсан юм. Энэ ганц өдрийн ч тоглолт биш. Бид 20-нд хип хоп шоу, 21-нд амьд хөгжмийн шоу хийхээр бэлдэж байгаа. Өөрөөр хэлбэл, жил бүр болдог томоохон хөгжмийн фестивалууд шиг жил бүр “BIG SHOW” тоглолт маань жил бүр маш олон хамтлагуудыг нэг дор цуглуулдаг болно гэсэн үг. Бид тоглолтод орох хамтлагуудаа удаан бодож ярилцаж тохиролцсоны үндсэн дээр сонгож авсан. Гэвч сонгогдсон хамтлагуудаас 3 хамтлаг нь энэ зун зохиогдсон ALL IN HIT тоглолтод орсон хамтлаг байсан болохоор хүмүүс өмнөх тоглолтынх нь тэр их том сенсацаас нь салж чадахгүй өмнөх тоглолттой нь хамааруулж хараад байна. Хамтлагаа солиод ахиж ALL IN HIT тоглолтоо хийж байна гэж бодоод байх шиг байна. Энэ бол шал өөр шоу арга хэмжээ юм шүү.

-ALL IN HIT 2 тоглолт дээр бусад хамтлагууд нь OUTLAW –ийн 20 жил очиж дуулахаа амлаж байсан. Хамтлагуудын хооронд асуудал үүссэн юм болов уу?

-Тэр үед Outlaw хамтлагийн тоглолт яг хэдэнд болох нь товлогдоогүй байсан. Яг хэдэнд гэдгийг нь мэдэхгүй 20 жилийн ойд очиж дуулна гээд хамтлагууд зарлачихсан байж байтал Outlaw хамтлаг гэнэт тайзан дээр товоо 20-нд гэж зарласан. Тэгтэл бусад хамтлагууд маань аль хэдийн тайзан дээр тоглолтод оролцоно гэж зарлачихсан байдаг. Ингээд л тэдний хувьд хэлсэндээ хүрч чадахгүй, муухай зан гаргалаа гэж бодогдохоор нөхцөл байдал шууд автоматаар үүсч таарсан юм билээ. Тэгээд л олон нийт энийг буруугаар ойлгох нөхцөл бүрдчихсэн. Тэгэхээр тайлбарлаад ч ойлгохгүй байж мэдэх хэцүү нөхцөл байдал үүссэн байгаа нь аль аль талдаа хэцүү учраас хамтлагуудыг маань буруугаар ойлгох зүйл битгий гараасай л гэж хүсч байна.

-Тэгэхээр Big show зөвхөн “Flash”, “No name”, “Munkhin rap” , “Татар”, “Дөрвөн зүг” хамтлагийн тоглолт биш томоохон хэмжээний хөгжмийн фестивал юм байна гэж ойлгох уу?

-Яг тийм зөвхөн энэ хамтлагуудын тоглолт гэхээс илүүтэй жил бүр зохион байгуулагдах томоохон Music Festival-ийн эхлэл нь эдгээр хамтлагуудаар тавигдаж байна. 21-нд бас амьд хөгжмийн хамтлагууд байгаа. Тэгхээр шал өөр шоу арга хэмжээ шүү гэдгийг дахин дахин хэлмээр байна. Гэхдээ энэ тоглолт маань ийм сенсацитай эхэлнэ гэж бодоогүй. Хэцүү мэт харагдавч нэг бодлын үнэхээр гараа сайн байж чадлаа гэж бодож байна.

-Тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Зочин артистууд ямар ямар хүмүүс байна. Магадгүй ойрд тайзан дээр гараагүй дуучид хамтлагууд байгаа юу?

-Урилгаар ирэх дуучид, хамтлагууд маань үзэгчдэд таалагдана гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Жишээ нь S&I хамтлаг бол ойрын хугацаанд үзэгчидтэйгээ уулзаагүй удсан . Мөн ДИЖИТАЛ, ICE TOP гэх мэт хип хопын ноён оргилууд ирнэ. Шинэ залуу үеийн төлөөллөөс VANDEBO, BATUH гэх мэт дуучид хамтлагууд ирнэ. Жил бүр зохиогдох том хип хоп, амьд хөгжмийн шоу тоглолт учраас төлөвлөж байгаа ажлууд олон байна.

Автобусны теле камераар 100 гаруй зөрчилд торгууль ногдуулжээ
Автобусны теле камераар 100 гаруй зөрчилд торгууль ногдуулжээ
 
Жолооны эрхээ хасуулсан ч СОГТУУГААР тээврийн хэрэгсэл жолоодсон 242 хэргийг шүүхэд шилжүүлжээ
Жолооны эрхээ хасуулсан ч СОГТУУГААР тээврийн хэрэгсэл жолоодсон 242 хэргийг шүүхэд шилжүүлжээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!