Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Кензо брендийг үндэслэгч коронавирусны улмаас нас баржээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 1 секунд

Kenzo загварын брэндийг үндэслэгч Кензо Такада коронавирусний улмаас нас баржээ гэж Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.

81 настай байсан Кензо Такада Парис дахь Америкийн эмнэлэгт нас барсан байна. Тэрбээр өнгөт график, цэцгэн хээгээрээ алдартай тэрээр Парисын загварын тайзнаа нэр хүндтэй болсон анхны Японы дизайнер юм. Түүний хэвлэлийн төлөөлөгч “8000 шахам хийц загвараараа Кензо Такада үргэлжлүүлэн амьдарна” гэжээ.

“1970-аад оны үед түүнийг уг брэндийг би шүтэн бишрэгч байсан. Би түүнийг гайхалтай дизайнер байсан гэж бодож байна” гэж WWD.com загварын мэдээллийн вэбсайт болон LVMH компанийн гүйцэтгэх захирал Сидней Толедано хэлсэн байна. 1939 онд Осакагийн ойролцоо төрсөн Кензо Такада 1965 онд Францад ирж Парист суурьшсан байна.

С.Хонгорзул

Эх сурвалж: BBC

Цувралын гурав дахь тоглолтод Миами хит хожлоо
Цувралын гурав дахь тоглолтод Миами хит хожлоо
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.