Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баян-Өлгий аймгийн 151 иргэнд төрийн дээд одон, медаль хүртээнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Баян-Өлгий аймгийн 151 иргэнд төрийн дээд одон, медаль хүртээжээ.

Тодруулбал, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, соёл, урлаг, аж үйлдвэр, үйлчилгээний салбарт он удаан жил үр бүтээлтэй ажилласан 31 иргэнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 86 иргэнийг Алтан гадас одон, 24 хүнийг Хөдөлмөрийн хүндэт медаль, 6 иргэнийг Цэргийн гавьяаны одон, 1 иргэнийг Цэргийн гавьяаны улаан тугийн одон, 3 хүнийг Цэргийн хүндэт медалиар тус тус шагнасан байна.

Төрийн дээд одон, медаль хүртээсэн иргэдийн шагналыг энэ сарын 5-ны өдөр 13:00 цагт аймгийн Хөгжимт Драмын Театрт гардуулна. 

УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана
УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана
 
Өнөөдөр Б.Бат-Өлзий, Ц.Бямба-Отгон тэргүүтэй 128 бөх зодоглоно
Өнөөдөр Б.Бат-Өлзий, Ц.Бямба-Отгон тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.