Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮСХ: Импортын бараа, боловсролын үйлчилгээний үнэ өссөн нь инфляцыг хөөрөгджээ

Огноо
Унших
1 минут 13 секунд

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 8 сарын үзүүлэлтийг танилцуулж байна.

-----------------------------------

Инфляци энэ оны наймдугаар сард улсын хэмжээнд 6.5 хувь, Улаанбаатарт 6.2 хувьтай гарлаа. Хэрэглээний бараа үйлчилгээний үнийг тодорхойлдог инфляци өмнөх сараас нэмэгдэхэд импортын бараа, боловсролын үйлчилгээний үнэ өссөн нь голлох нөлөө үзүүлжээ. Гэсэн ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад инфляци 3.5 нэгжээр буурсан үзүүлэлт юм.

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ энэ оны найман сард улсын хэмжээнд жилийн өмнөхөөс 6.5 хувь, өмнөх сараас 0.8 хувиар тус тус өссөн байна. Үүнд, хүнсний бараа буюу ундаа усны бүлгийн дүнгээр 7.3 хувь, хувцас бөс бараа гутлын үнэ 7.2 хувь, гэр ахуйн бараа, тавилга 6.5 хувь, зочид буудал нийтийн хоол 7.4 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн дүн 18.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

СБД-ийн 15 дугаар хорооны гуу жалганд лаг тунгаах байгууламж барина
СБД-ийн 15 дугаар хорооны гуу жалганд лаг тунгаах байгууламж барина
 
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа