Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“James Bond” киноны шинэ ангийн нээлт дахин хойшлогджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 5 секунд

“James Bond” цуврал киноны “No Time To Die” нэртэй шинэ ангийн нээлтийн хугацааг дахин хойшлуулж, 2021 оны дөрөвдүгээр сарын 2-нд хийхээр болжээ. Энэ тухай “MGM”, “Universal Piсtures” киностуди баасан гарагт “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Дөрөвдүгээр сард нээхээр төлөвлөж байсан “No Time To Die” киног 11 дүгээр сараас үзэгчдийн хүртээл болгохоор шийдвэрлэсэн тухай өмнө нь мэдэгдэж байсан аж. Алдарт цувралын анхны кино “Доктор Ноу” гэдэг нэртэйгээр 1962 онд дэлгэцнээ гарч байжээ. Дашрамд дурдахад, Ж.Бондын хамгийн сүүлийн цуврал болох Сэм Мендесийн найруулсан “007: СПЕКТР” кино дэлхий даяар гарч, 880 сая гаруй долларын орлого авчирсан байна. Д.Крэйгээс гадна Ж.Бондын дүрд Шон Коннери, Жорж Лэзенби, Рожер Мур, Тимоти Далтон, Пирс Броснан нар тоглож байжээ.

Түр хамгаалах байранд байгаа 2-6 насны хүүхдүүдийг хөгжлийн хөтөлбөрт хамруулна
Түр хамгаалах байранд байгаа 2-6 насны хүүхдүүдийг хөгжлийн хөтөлбөрт хамруулна
 
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.