Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын харцага Г.Ганхуягийг “Төв аймгийн Баянцагаан сумын наадмыг саатуулсан“ гэж үзэн, барилдах эрхийг 3 сараар ХАСАВ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 47 секунд

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 11-ний өдөр болж, ёс зүйн зөрчил гаргасан бөхчүүдэд хариуцлага тооцохоор шийдвэрлэлээ. Тухайлбал,

"Улсын харцага Г.Ганхуяг нь Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн барилдаанд барилдсан боловч наадмын барилдааныг дуусгаагүй нь түүхт ойн наадамд хүрэлцэн ирсэн наадамчин олон, наадмыг зохион байгуулагчдыг илтэд үл хүндэтгэсэн болохыг, түүнээс шалтгаалан наадам саатсан байх тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож, зөрчил гаргагч Г.Ганхуягийг 3 сарын хугацаанд үндэсний бөхийн бүх шатны барилдаанд барилдахыг хориглосугай" гэжээ.

МҮБХ: Ёс зүйгүй авирласан Улсын начин Б.Чимэдванданг 9 сар, Улсын харцага Ц.Мөнхбаярыг 6 сар бүх шатны барилдаанд БАРИЛДУУЛАХГҮЙ
МҮБХ: Ёс зүйгүй авирласан Улсын начин Б.Чимэдванданг 9 сар, Улсын харцага Ц.Мөнхбаярыг 6 сар бүх шатны барилдаанд БАРИЛДУУЛАХГҮЙ
 
НӨАТ-ын сугалаатай холбоотой цахим залилангаас болгоомжлохыг сэрэмжлүүлэв
НӨАТ-ын сугалаатай холбоотой цахим залилангаас болгоомжлохыг сэрэмжлүүлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.