МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 11-ний өдөр болж, ёс зүйн зөрчил гаргасан бөхчүүдэд хариуцлага тооцохоор шийдвэрлэлээ. Тухайлбал,
"Төв аймгийн Зуунмод суманд болсон “Улсын шинэ цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан”-д улсын начин Б.Чимэдвандан нь учраа бөх нь унасны дараа санаатайгаар нидэрч, биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг хичээх үүргээ биелүүлж чадаагүй, Монгол бөхийн нэр хүнд, жудаг ёсыг эрхэмлээгүй тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож, зөрчил гаргагч Б.Чимэдванданг 9 сарын хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглосугай.
Увс аймгийн Зүүнхангай сумын 100 жилийн ойн барилдааны үеэр улсын харцага Ц.Мөнхбаяр нь бусад руу гар далайн сүрдүүлж, биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг хичээх үүргээ биелүүлж чадаагүй, Монгол бөхийн нэр хүнд, жудаг ёсыг эрхэмлээгүй тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож,зөрчил гаргагч Ц.Мөнхбаярыг 6 сарын хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглосугай" гэжээ.