Төрийн албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулан нэмэгдүүлнэ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 37 секунд

Хамтарсан Засгийн газрын 2025 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлд хүний хөгжлийн бодлого тусгаад буй. Ингэхдээ нийгмийн халамжийн бодлогыг оновчтой болгох хүрээнд зорилтот бүлгийг зөв тодорхойлж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ болон олгох хэлбэрт өөрчлөлт оруулан халамжийг эмзэг бүлгийн амьжиргааг хамгаалахад чиглүүлэхээр төлөвлөжээ. Үүний дотор төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ. Иймд 2025 оны төсөвт 226.2 мянган албан хаагчдын цалин 6 хувиар нэмэгдүүлэхээр тооцжээ. Ингэснээр төрийн захиргааны болон төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээ 1,166.0 мянган төгрөг болж нэмэгдэх нь. Тэр дундаа, нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт болон аймгийн төвд ажиллаж амьдардаг үйлчилгээний ажилтны цалин хөлс 1,399.2 мянган төгрөг, суманд 1,632.4 мянган төгрөг болж өснө.

Энэ оны эдийн засгийн макро үзүүлэлтийг харвал, өрхийн бодит орлого сүүлийн гурван улирал дараалан өсөж, өрхийн хэрэглээ нэмэгдсэнээр хэрэглээний бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үеэс 22.7 хувиар нэмэгдэж, 1.8 тэрбум ам.долларт хүрчээ. Мөн цалин нэмэгдлийг дагаж төрийн хэрэглээ ч нэмэгджээ. Өрхийн бодит орлого өсөхөд цалин, тэтгэвэр, халамжийн нэмэгдэл голлон нөлөөлсөн байна.

Т.Батцогт: Х.Нямбаатар АН-ын нэр дэвшигчдийг удаа дараа гүтгэж, дайрсан. АН-ын нэр бүхий хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэсэн байна лээ
Т.Батцогт: Х.Нямбаатар АН-ын нэр дэвшигчдийг удаа дараа гүтгэж, дайрсан. АН-ын нэр бүхий хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэсэн байна лээ
 
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!