Намууд энэ удаагийн НИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулж, СЕХ-нд хүргүүлсэн. Тэгвэл Нийслэлийн Ардчилсан намын төлөөлөл СЕХ-нд хандаж, нэр дэвшилтийн талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Эрдэмбилэг нарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна.
Энэ талаар Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт "Нийслэлийн сонгуулийн хорооны даргаар нийслэлийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан П.Хадбаатар ажиллаж байгаа. Энэ хүн ажлаа хийхгүй байна. Хотын дарга Х.Нямбаатарын оюутны нэг ангийн найз гэж сонссон. Энэ хүн хотын даргыг дагаад улс төрийн алба хашдаг хүн. Ашиг сонирхлын зөрчилтэй хүн байна.
Өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хорооноос Ардчилсан намаас нэр дэвшиж буй Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Эрдэмбилэг хоёрыг бүртгэхээс татгалзсан байна. Бид П.Хадбаатар гэдэг хүнтэй уулзахыг хүсэж байна" гэх байр суурийг илэрхийллээ.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!