Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: СХД-т бага насны хүүхэд гэр бүлийн гишүүдийн хамт угаартаж, эмнэлгийн тусламж авчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 50 секунд

Өчигдөр буюу энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт бага насны хүүхэд, гэр бүлийн 2 гишүүний хамт угаартсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэж, эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ авсан байна.

Иймд иргэд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэе.

1. Гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх

2. Зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх

3. Хүйтний эрч чангарахаас өмнө яндангаа хөөлөх (яг одоо)

4. Шахмал түлш бүрэн шаталт дуустал яндангийн сойлтыг хаахгүй байх, үнсний савыг тогтмол цэвэрлэх

5. Угаарын хий мэдрэгч дохиоллыг гэр, сууцандаа суурилуулах (Монгол гэрт тоононоос доош 30см орчим зайд, байшинд унтлагын өрөөний таазны голд, олон өрөөтэй бол өрөө бүрд), уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, сард нэг удаа тоос шороог нь зөөлөн даавуугаар цэвэрлэх, дохиоллыг салгаж унтраахгүй байх

6. Галлагаа хийхдээ нунтаг түлш хэрэглэхгүй байх

7. Хүүхдийг гэрт үлдээх үедээ зуух, пийшинг шахмал түлшээр хэт дүүргэхгүй байх

8. Галлагаа хийсэн бол янданг сугалж өрхөө бүтээхгүй байх зэргээр мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмж, сэрэмжлүүлгийг тогтмол дагаж мөрдөхийг зөвлөж байна.

УГААРЫН ХИЙН ХОРДЛОГЫН ҮЕД АНХНЫ ТУСЛАМЖ ХЭРХЭН ҮЗҮҮЛЭХ ВЭ?

1.Угаартай орчноос яаралтай гаргах

2.Унтуулахгүй байх

3. Ам, хамар, залгиурыг чөлөөлж, цэвэрлэх (шаардлагатай үед хиймэл амьсгал, цээж шахалтыг яаралтай хийх)

4. Эмчид яаралтай хандах.

Д.Амгалан: НИТХ “зориггүй” төлөөлөгчдөөр дүүрсэн
Д.Амгалан: НИТХ “зориггүй” төлөөлөгчдөөр дүүрсэн
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.