Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын цолтой бөхчүүдийн эрэмбийг цол дотор нь 33 нас хүртэл хувьсах байдлаар шинэчлэн тогтоох санал гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Өнөөдөр /2024.09.08/ Монгол улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойд зориулсан "Нутгийн буян" группийн нэрэмжит намрын нээлтийн Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болж буй.

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын намрын нээлтийн барилдааныг нээж хэлсэн үгэндээ "Үзэгч олон нийт, бөх сонирхогчдын эрх ашиг, цаг үеийн бодит нөхцөл, шаардлага мөн үндэсний бөх нь “УЛАМЖЛАЛТ СОЁЛ”-ын хэв шинжийг хадгалан хөгжих үү эсвэл өрсөлдөөн, тамирчдын бэлтгэлжилтийн төвшин, допингийн хяналт зэрэг “МЭРГЭЖЛИЙН СПОРТ”-ын спортын чиг хандлагаар хөгжиж байгааг цааш үргэлжлүүлэх үү гэдэг сонголтыг МҮБХ нэгэн цагт зайлшгүй хийнэ. Хөгжлийн дээрх хоёр хэлбэрээс үндэсний бөхийн онцлогыг харгалзан мэргэжлийн хэлбэрт оруулах шаардлага цаг үе тулгарч байна.

Иймд ид барилдаж буй бөхчүүдийн заал танхимын барилдаанд оролцох оролцооны журмыг шинэ хэлбэрээр гаргаж, улсын цолтой бөхчүүдийн эрэмбийг цол дотор нь 33 нас хүртэл хувьсах байдлаар шинэчлэн тогтоох төслийн саналыг Удирдах зөвлөлийн хуралд оруулна" гэжээ.

Ц.Магалжав: Чанарын шаардлага хангахгүй хиймэл зүлэг нь бөхчүүдийн бухимдлыг төрүүлж тэднийг хохироосон үйлдэл болсон
Ц.Магалжав: Чанарын шаардлага хангахгүй хиймэл зүлэг нь бөхчүүдийн бухимдлыг төрүүлж тэднийг хохироосон үйлдэл болсон
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.