Өнөөдөр /2024.09.08/ Монгол улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойд зориулсан "Нутгийн буян" группийн нэрэмжит намрын нээлтийн Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болж буй.
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын намрын нээлтийн барилдааныг нээж хэлсэн үгэндээ Төв цэнгэлдэхийн хиймэл зүлгийн талаар:
-Монголчуудын бусад улс үндэстнээс ялгагдах, утга агуулга өндөр Эрийн гурван наадам, түүний гол контент, үзвэрийнх нь 80 илүү хувь болох наадмын үндэсний бөхийн барилдааны зохион байгуулалтаас Төрийн оролцоо, хамаарал, албан тушаалтнуудын нөлөөллийг багасгах үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллана. Энэ нь өнгөрсөн наадмын сөрөг зүйл болсон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн барилдах талбайд байршуулж, нээлтийн тоглолтын дараа талбайг чөлөөлнө гэсэн хөдөлгөөнт тайз.
Гэвч энэ нүсэр хүнд, болхи тайз нь бэлтгэл ажлын явцдаа хөдлөх боломжгүй болж бидэнд өмнө мэдэгдсэн таримал зүлгийг ургуулах ажил нь зогссон.
Үүнээс шалтгаалж богино хугацаанд чанарын шаардлага хангахгүй хиймэл зүлэг, үзэгчид бөхчүүдийн суудлыг халхалсан тайз зэрэг нь олон үзэгчид, бөхчүүдийн бухимдлыг төрүүлж тэднийг хохироосон үйлдэл болсон. Иймд наадмын барилдааны зохион байгуулалтын ажлаас уялдаа холбоогүй ажилладаг төрийн оролцоог багасгах зайлшгүй шаардлага бий болж байна.
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!