“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам 10 дахь өдрөө болж байна. Пауэрлифтингийн хэвтээ шахалтын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Э.Содномпилжээ өрсөлдөж медалийн эзэн болов.
Түүний хувьд эхний захиалгаар 243 кг, хоёр дахь захиалгаар 248 кг, гурав дахь захиалгаар 260 кг-ыг өргөж чадаагүй ч мөнгөн медалийн эзэн боллоо.
”Парис-2024” паралимпын Монголын багийн сүүийн тамирчин Э.Содномпилжээ нь ДАШТ-ий 3 алт, 4 мөнгө, Дэлхийн цомын 6 алтан медальт, Азийн наадмын 2 алт, 1 мөнгөн медальт тамирчин юм. Түүнчлэн паралимпын наадмын алт, мөнгө, хүрэл медальтай Монголын цор ганц тамирчин юм.