Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Амгалан: Дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгой горимд шилжүүлэхээс өөр аргагүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Нийслэлийн удирдлагууд өнөөдөр Улаанбаатар хотын замын түгжрэлийг хэрхэн бууруулах тухай асуудлаар хуралдлаа. Тус хуралд оролцсон ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан авто машины хөдөлгөөнийг тэгш, сондгой горимд шилжүүлэх саналтай байгаагаа хэллээ.

Тэрээр "Цагдаагийн байгууллагын зүгээс авто машины хөдөлгөөнийг тэгш, сондгой гэсэн горимд шилжүүлэх саналтай байна. Үүнийг иргэд олон нийтээс асууж өгөөч. Иргэд маань дэмжихгүй бол шат дараалсан арга хэмжээнүүдээ аваад явна биз. Эхний ээлжид авах арга хэмжээ бол тэгш, сондгой горим руу шилжих. Одоогийн байдлаар үүнээс өөр шуурхай хэрэгжүүлчих арга хэмжээ үнэндээ алга. Энэ аргыг хэрэглэхээс мэдээж татвар хураамжийн асуудлууд хөндөгдөх байх. Гэхдээ түүнийг нь зохицуулах арга олдох байх гэж бодож байна. Үүнийхээ дараа төлөвлөгөөнийхөө дагуу замын хөдөлгөөний ачааллыг бууруулах шат шатны ажлуудаа хийх хэрэгтэй" гэв.

Ачаалал ихтэй чиглэлүүдэд 36 автобус шинээр явж эхэллээ
Ачаалал ихтэй чиглэлүүдэд 36 автобус шинээр явж эхэллээ
 
ШУУД: СЕХ-ноос саналын хуудас, санал тоолох машины талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байна
ШУУД: СЕХ-ноос саналын хуудас, санал тоолох машины талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.