Баянзүрх дүүргийн 2, 4, 7, 30 дугаар хорооны нутаг дэвсгэр /Сансарын аюулгүйн тойргоос Хил хамгаалах ерөнхий газрын хойд уулзвар хүртэлх/ авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг энэ сарын 6-ны 23:00 цагаас 9-ний 06:00 цагийн хооронд хийхээр болжээ. Тус ажлын хүрээнд:
Инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийгдэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.