Энэ жил 108 сумын 100 жилийн тохиов. Ойн баяр наадмыг өнгөрсон долоодугаар сарын 13-25-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлсэн. Аймаг, сумдын тэгш ой, 100 жилийн ойн баяр наадамтай холбоотой суудлын автомашины импорт өссөн байна. Орон нутаг руу зорчих хөдөлгөөнтэй холбоотой автобензиний импорт 310 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 46 хувиар өсчээ.
Үндэсний статистикийн хорооны мэдээллийг харвал, энэ оны хоёрдугаар улирлын байдлаар импорт өмнөх оны мөн үеэс 1.4тэрбум ам.доллароор өсөхөд суудлын автомашин 186.5 сая ам.доллар, ачаа автомашин 156.2 сая ам.доллар, дизелийн түлш 144.2 сая ам.доллар,бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 102.4 сая ам.доллар,цахилгаан шуудан утасны холбооны аппарат 63.4 сая ам.доллар, автобензин 57.5 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.