Outlaw хамтлаг “Respect ticket” тасалбарын орлогоо сайн үйлсийн аянд зориулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Төв цэнгэлдэхийн тайзнаас 20 жилийн ойн тоглолтоо зарласан Outlaw хамтлаг дахин нэг сюрприз задаллаа. Ердөө 37 мянган төгрөгийн үнэтэй Respect ticket худалдаанд гаргажээ. Уг тасалбарын борлуулалтын тодорхой хувийг хүүхдийн төлөөх бодит ажилд зориулах юм байна.

Тус хамтлаг 20 жилийнхээ ойн хүрээнд 20Х20 аяныг санаачилж, ЦЕГ, ТЦА-тай хамтран хүүхдийг зам тээврийн осол аваарт өртөх, аливаа гэмт хэргийн хохирогч болох, хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг эхлүүлсэн билээ.

Respect ticket нь цөөн тоогоор гарч буй бөгөөд есдүгээр сарын 06-ны 00:00 цагт борлуулалт хаагдах аж.

Т А С А Л Б А Р-ыг доорх линкүүдээр орж худалдан авах боломжтой.

https://www.ticket.mn/event/2253/

https://shoppy.mn/products/outlaw-240920

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг ЗХУТ-өөс олгож эхэллээ
Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг ЗХУТ-өөс олгож эхэллээ
 
МАРГААШ:  Зөөлөн салхитай, 23 хэмийн дулаан
МАРГААШ: Зөөлөн салхитай, 23 хэмийн дулаан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!