Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрс, төмрийн хүдрийн олборлолт өсч алт буурчээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 16 секунд

Энэ оны эхний улирлын байдлаар нүүрс олборлолт 22 сая тоннд хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 25 хувиар өссөн дүн юм. Мөн экспортын голлох түүхий төмрийн хүдэр олборлолт 1,5 сая тонн болж 63 хувиар өссөн байна. Харин гадаад валютын голлох нөөцийг бүрдүүлдэг алт олборлолт 5.0 хувиар мөн газрын тос 10.0 хувиар тус тус буурчээ. Тэгвэл зэсийн баяжмалын үйлдвэрлэл өмнөх түвшинд байжээ.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засаг 5,6 хувьтай гарсан. Он гарсаар уул уурхайн салбар, түүнийг дагаад тээвэр, агуулахын салбарын өсөлт харьцангуй хурдацтай байсан нь эдийн засгийн есептед чухал нөлөө үзүүлжээ. Тэр дундаа, улсын эдийн засгийг дангаараа чирж буй уул уурхайн салбар өмнөх оны мөн үеэс 13 хувиар тэлж, эдийн засгийн өсөлтийн 1,9 нэгж хувийг бүрдүүлэхэд нүүрс, төмрийн олборлолтын нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

“Хүүхдийн урлан бүтээх төвийн 22 төрлийн сургалт үнэ төлбөргүй. Бүртгэл есдүгээр сарын 9-нөөс эхэлнэ“
“Хүүхдийн урлан бүтээх төвийн 22 төрлийн сургалт үнэ төлбөргүй. Бүртгэл есдүгээр сарын 9-нөөс эхэлнэ“
 
ҮСХ: Өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрсөн сарынхаас 1.7 хувиар буурчээ
ҮСХ: Өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрсөн сарынхаас 1.7 хувиар буурчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.