Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины албан ёсны айлчлал өндөрлөж, нутгийн зүг мордлоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков болон албаны зарим хүмүүс үдэж мордуулав.

Энэ удаагийн айлчлал Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд болж байгаагаар онцлог бөгөөд айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээ хийж, Засгийн газар хооронд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав.

Мөн Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд тус тус бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон юм.

О.Алтангэрэл: NO war хөдөлгөөнийхөн хамгаалалтад авсан газар руу нэвтрэхээр дайрч, цагдаагийн албан хаагчдын шаардлагыг эсэргүүцсэн тул саатуулсан гэх мэдээлэл байна
О.Алтангэрэл: NO war хөдөлгөөнийхөн хамгаалалтад авсан газар руу нэвтрэхээр дайрч, цагдаагийн албан хаагчдын шаардлагыг эсэргүүцсэн тул саатуулсан гэх мэдээлэл байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.