Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Батцогт: АН салбар бүрийн мэргэжлийн төлөөллөө НИТХ-ын ээлжит сонгуульд өрсөлдүүлэхээр илгээж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Нийслэлийн АН-ын дарга, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт НИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлж буй хүмүүсээ Нийслэлийн намын хороондоо танилцуулж, намын хорооны гишүүдийн олонхи дэмжиж баталгаажуулжээ.

Тэрбээр нийслэлийн намын хорооны хуралдааны үеэр “Манай намын нэр дэвшигчдийн дундаж наслалт 34, бид иргэдийн дуу хоолойн төлөөлөл, салбар бүрийн мэргэжлийн төлөөлөл, мөн хотын засаглал, хотын асуудлууд дээр ажиллаж байсан туршлагатай улс төр, бизнесийн төлөөллүүдийг оролцуулан нэр дэвшигчдээ бүрдүүлсэн. Хот бол бүхэлдээ хүний амьдрах орчны асуудал байдаг, нөгөө талаас МУ-ын бизнесийн орчин, эдийн засгийн эргэлтийн төв байдаг. Тэгэхээр эдгээр асуудлуудыг төлөөлөн ажиллаж чадахуйц баг бүрдүүлэн нэр дэвшилтээ хийсэн гэж үзэж байна” гэжээ.

Түгжрэлийг бууруулах Хотын даргын САНААЧИЛГА
Түгжрэлийг бууруулах Хотын даргын САНААЧИЛГА
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.