Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түгжрэлийг бууруулах Хотын даргын САНААЧИЛГА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Хичээл, сургууль эхэлсэнтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, хот ТЭГ зогсолт хийж байна гэхэд хилсдэхгүй боллоо. Тэгвэл түгжрэлийн эсрэг Хотын дарга дараах САНААЧИЛГУУДЫГ гаргажээ.

  • Машинаа дундаа ашиглах буюу нэг ажил, чиглэлд явдаг хүмүүс машинаа хуваалцах
  • Ажил гэр эсвэл гэр сургууль нь ойрхон байдаг алхах боломжтой хүмүүс алхдаг соёл руу шилжих, унадаг дугуй, нийтийн тээвэр ашиглах
  • Хотын захуудад авто зогсоол олон байгуулж, менежмент хийх
  • Орон нутгийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас дээш хугацаагаар зорчвол хоног тутам 5000 төгрөгийн хураамж авна.
  • Нийслэлийн төр, захиргааны байгууллагын цэнхэр дугаартай автомашины 50 хувийг хөдөлгөөнд оролцуулахгүй. Энэ хүрээнд төрийн албан хаагчдыг ажилчдын автобусаар авна.
  • Төрийн албан хаагчдыг 7 хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулна.
  • Татвар, торгуулиа төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй.
  • Автобусны зогсоол дээр зогссон жолоочийг хяналтын камераар торгох арга хэмжээ авна.
  • Төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдийг түгжрэлийг бууруулах аянд нэгдэж, ажилчдын автобусыг нийслэлээс төлбөртэйгөөр авч хэрэглэхийг уриалжээ.
Түгжрэлийн эсрэг төрийн албан хаагчдыг 7 хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулна
Түгжрэлийн эсрэг төрийн албан хаагчдыг 7 хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.