Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түгжрэлийн эсрэг төрийн албан хаагчдыг 7 хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Өнгөрсөн 2023 оны аравдугаар сард Нийслэлийн Засаг даргаар Х.Нямбаатар томилогдсон. Тэрбээр ажлаа аваад хамгийн түрүүнд нийслэлийн тулгамдсан асуудал болох түгжрэл, гэр хорооллын дахин төлөвлөлтийг шийдэхийн тулд "Алсдаа эм мэт тустай, ойрын үедээ давс мэт гашуун шийдвэрийг гаргана" гэдгийг ч мэдэгдэж байв. Тэгвэл дараах захиргааны зарим арга хэмжээг зайлшгүй авахаар болжээ. Тухайлбал:

  • Орон нутгийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас дээш хугацаагаар зорчвол хоног тутам 5000 төгрөгийн хураамж авна. Товчоодод хяналтын системийг бүрэн нэвтрүүлж дууссан.
  • Нийслэлийн төр, захиргааны байгууллагын цэнхэр дугаартай автомашины 50 хувийг хөдөлгөөнд оролцуулахгүй. Энэ хүрээнд төрийн албан хаагчдыг ажилчдын автобусаар авна.
  • Мөн төрийн албан хаагчдыг 7 хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулна.
  • Татвар, торгуулиа төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй.
  • Автобусны зогсоол дээр зогссон жолоочийг хяналтын камераар торгох арга хэмжээ авна.

Х.Нямбаатар: Төр болон хувийн ААН-үүд түгжрэлийг бууруулах аянд нэгдэж, ажилчдын автобусыг биднээс ТӨЛБӨРТЭЙГЭЭР авч ХЭРЭГЛЭЭЧ
Х.Нямбаатар: Төр болон хувийн ААН-үүд түгжрэлийг бууруулах аянд нэгдэж, ажилчдын автобусыг биднээс ТӨЛБӨРТЭЙГЭЭР авч ХЭРЭГЛЭЭЧ
 
ЗГ: 14 мега төслийн хүрээнд “Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор” зэрэг боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулна
ЗГ: 14 мега төслийн хүрээнд “Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор” зэрэг боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.