Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг Монел орчимд өчигдөр /2020.09.30/ 20:39 цагийн орчимд таван настай хүүхэд угаартаж нас баржээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Дуудлагын дагуу шуурхай бүрэлдэхүүн хэргийн газар очиход таван настай "Б" нь гэртээ угаартаж нас барсан байжээ. Мөн түүнтэй хамт хүргэн ах болох 29 настай "Б" нь угаартсан байдалтай ухаангүй байсан аж.
Эх сурвалжийн мэдээллээр 29 настай иргэн "Б" нь ахындаа 5 настай хүүг нь харахаар очсон байна. Анхан шатны үзлэгээр тухайн айл яндангаа авч, өрхөө бүтээсэн, зуухны яндан залгадаг хэсэгт таг тавьсан, угаарын хий мэдрэгч нь ажиллаагүй байдалтай байсан гэсэн дүгнэлтэд хүрчээ.